"Хөгжилд хөтлөгч залуус - 12" шинэ жилийн цэнгүүн боллоо.

Odoo • Image and Text
2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Корпорейт хотел Конвенш сентре-д авто замын салбарын "Хөгжилд хөтлөгч авто замчид-12” шинэ жилийн цэнгүүн боллоо. Уг арга хэмжээнд авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, авто зам, гүүрийн барилга, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний компаниудын төлөөлөл оролцож  2018 оны ажил амжилтаа дүгнэж шилдгүүдээ тодрууллаа.

Мөн уг арга хэмжээнд Арж Роуд ХХК-ийн төлөөллүүд оролцсон ба талбайн инженер
Н. Мөнхжаргал "Тэргүүний замчин"-аар шалгарлаа.