Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс АРЖ РОУД ХХК-н тамирчин ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн болов.
Азербайжан улсын Баку хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд Арж Роуд ХХК-н тамирчин ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр Монголын баг тамирчид ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.
Л.Отгонбаатар Бакугийн дэвжээнд АНУ-ын Л.А Смит, Чилийн Томас Бричено, Латвийн Жевгенис Бородавко, Португалийн Хорхе Фонсекаг тус тус ялж шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелианид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Ингээд хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Японы Аарон Вольфтой барилдаж, цэвэр ялснаар дэлхийд нэрээ данслууллаа.