2018 оны байгууллагын аваргуудаа тодрууллаа.

АРЖ ГРУПП компанийн шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, 2018 оны байгууллагын аваргуудаа тодруулж, шагналаа:

- Оны "Шилдэг инженер"-ээр Арж Роуд ХХК-ийн  ахлах инженер А. Отгонбат,

- Оны "Шилдэг санхүүч"-ээр Арж Роуд ХХК-ийн эдийн засагч Б. Өрнөхбилэг,

- Оны "Шилдэг ажилтан"-аар Арж Роуд ХХК-ийн механизмийн оператор Д. Ганхүү,

- Оны "Шилдэг ажилтан"-аар Арж Роуд ХХК-ийн жолооч Р. Бадрах,

- Оны "Шилдэг ажилтан"-аар Арж Роуд ХХК-ийн туслах ажилтан О. Санжаа,

- Оны "Шилдэг ажилтан"-аар Шимт Агро ХХК-ийн нярав Ж. Чимэд нар тодорч гадаад орноор аялах эрхээр шагнууллаа.


Мөн байгууллагадаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Үүнд:

- Арж Роуд ХХК-ийн бутлуурын оператор Б. Түвшинтулга "2 өрөө байр",

- Арж Роуд ХХК-ийн материалын ахлах инженер А. Дуламсүрэн "2 өрөө байр",

- Арж Роуд ХХК-ийн жолооч Д. Гантулга "Арван сая төгрөг",

- Арж Роуд ХХК-ийн механизмийн оператор Б. Мөнхболд "Таван сая төгрөг",

- Арж Роуд ХХК-ийн замын инженер Л. Бат-Эрдэнэ "Сургалтын эрх таван сая төгрөг"-ийн шагналууд тус тус хүртлээ.


Түүнчлэн Зам Тээврийн Хөгжлийн Яамны "Тэргүүний замчин"-аар

- Арж Роуд ХХК-ийн механик инженер Д. Цогтсайхан,

- Арж Роуд ХХК-ийн төлөвлөлтийн инженер С. Мөнхтогтох,

Зам Тээврийн Хөгжлийн Яамны "Жуух бичиг"-ээр

- Арж Групп компанийн тогооч Г. Хишгээ,

- Арж Роуд ХХК-ийн материалын ахлах инженер А. Дуламсүрэн

- Арж Роуд ХХК-ийн талбайн инженер Н. Мөнхжаргал нар шагнууллаа.


Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу инженер"-ээр

- Арж Роуд ХХК-ийн геодезийн инженер К. Хаярат,

Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медалаар

- Арж Роуд ХХК-ийн хангамжийн менежер М. Ганболд,

- Арж Роуд ХХК-ийн нягтлан бодогч Ч. Туяацэцэг

Монголын Залуучуудын Холбооны "Хөдөлмөрийн алдар" медалаар

- Арж Роуд ХХК-ийн админ Ш. Ганбат нар шагнууллаа.


Мөн Арж Групп компанийн чанарын менежер Ч. Норовбадам,

- Арж Групп-ийн хамгаалалтын албаны ажилтан П. Цэрэндондов,

- Арж Групп компанийн үйлчлэгч Ч. Жавзан,

- Шимт Агро ХХК-ийн агрономич У. Батболд,

- Шимт Агро ХХК-ийн жолооч Л. Хэнчмөнх,

- Арж Роуд ХХК-ийн геодезийн инженер А. Цэнгүүн,

- Арж Роуд ХХК-ийн кассын нярав Д. Ундрах,

- Арж Роуд ХХК-ийн жолооч М. Пүрэвдорж,

- Арж Роуд ХХК-ийн засварчин О. Дэлгэр,

- Арж Роуд ХХК-ийн геодезийн туслах Г. Идэрбилэг нар 2018 онд эрхэлсэн ажилдаа амжилт гарган хамт олноо манлайлсан тул өвлийн өвгөний бэлгийн эзэд боллоо.