Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн шинэ жилийн цэнгүүн боллоо.
2019 оны 12-р сарын 29-ний өдөр Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн шинэ жилийн цэнгүүн болж өнгөрлөө.
АРЖ РОУД ХХК-ийн зургийн инженер Д.Мөнхбат Монголын Авто Замчдын Холбооны "2019 оны тэргүүний зураг төслийн инженер"-ээр тодорлоо.
Мөн Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ойг угтаж, үндэсний их бүтээн байгуулалтын ажилд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж авто замын салбарт дэвшилтэт техник технологи, төлөвлөлт, чанар стандартыг нэвтрүүлэх чиглэлээр манлайлан ажилласныг нь үнэлэн Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Монголын Авто Замчдын Холбооноос Арж Роуд ХХК-ийн ерөнхий захирал Х.Мөнх-Эрдэнэ-д "Онцлох удирдан зохион байгуулагч" өргөмжлөл гардууллаа.